Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян” амжилттай үргэлжилж байна

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян ”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Ховд аймагт өндөрлөж, Хөвсгөл аймагт үргэлжилж байна.

Эмч нарын баг Ховд аймагт 5 хоног ажиллаж нийт 2585 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, 17 яаралтай мэс ажилбарыг хийж, нийт 100 эмч мэргэжилтэнд “Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ”, “Хорт хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний үеийн сувилахуйн тусламж” сэдэвт сургалт, дадлага зохион байгууллаа.

“Хавдрын эсрэг үндэсний аян ” энэ жил 8 аймагт хүрч ажиллаж байгаа бөгөөд 5,6-р сард Дархан-Уул, Архангай, Өмнөговь, Дорнод аймгуудад ажилласан байна.

Мөн хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, эрт илрүүлэг үзлэгийг орон нутагт хэрэгжүүлдэг эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор сургагч багш бэлтгэх “Бүсчилсэн сургалт”-ыг зохион байгуулж, Ховд, Увс, Баян-өлгий аймгийн нийт 20 эмч, мэргэжилтэн бүсчилсэн сургалтад хамрагдлаа.

Аяны эмч нарын баг Завхан, Сэлэнгэ аймгуудад үргэлжлэн ажиллаж, ард иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулна.

Б.Мөнгөнсор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *