Categories
гадаад мэдээ

Хавай арлын ойролцоо Боинг 737 загварын ачааны онгоц далайд осолджээ

Баасан гаригт (2021.07.02) Боинг 737 загварын ачааны онгоц Хавай арлын Хонолулу хотын ойролцоо далайд осолдож, хоёр нисгэгч хүнд бэртжээ. Онгоц Каелоа нисэх буудлаас 3.2 км зайд, шөнийн 01:45 цагт Баруун Оаху арлын орчим осолдсон байна. Нисгэгчдийн нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

“Hawaii News Now”-д мэдээлэхдээ “Transair 810 нислэг 01:33 цагийн орчим Хонолулу хотын Даниел К.Иноуе олон улсын нисэх буудлаас Мауи арлын Кахулуи хот руу ниссэн боловч төд удалгүй эргэлт хийжээ” гэсэн байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэл хийхдээ “Нисгэгчид онгоцны хөдөлгүүрт асуудал гарсан гэдгийг мэдэгдсэний дараа Хонолулу хот руу буцахыг оролдсон ч далайд газардахаас өөр аргагүй болсон” хэмээжээ.

Холбооны нисэх захиргааны архивын бүртгэлээс харвал осолдсон Боинг 737 онгоцыг 1975 онд үйлдвэрлэсэн байна. “Flightradar24” сайтад бүртгэснээр тус онгоц 2014 оноос эхлэн “Transair” агаарын тээврийн компанийн эзэмшил болсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *