Ирэх ням гаригаас эхлэн Токио хотод болох Хацү башёг сүмо сонирхогчид “Abema” онлайн телевизээр шууд дамжуулах боллоо. Интернэтэд олон сая хэрэглэгчтэй тус телевиз оны өмнө “Асашёорюүг давбал 10 сая иен” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн билээ. Ийнхүү “Аbema” телевиз нэгдүгээр сарын 14-28-ны хооронд өдөр бүрийн 15.00-17.00 цагийн хооронд мэргэжлийн сумогийн Хацү башёг шууд дамжуулах юм.