Лхагва гаригт Хатан хаан II Элизабет эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд Умард Ирландад хийх айлчлалаа цуцалсан юм. Өдгөө 95 настай Хатан хаан Элизабет эмчилгээ хийлгэж бие нь сайжирсан тул Виндзорын шилтгээндээ эргэн ирсэн тухай Букенгемийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Букенгемийн ордноос Хатан хаан Элизабетийн биеийн байдал сайн, сэтгэл санаа нь өөдрөг байгаа хэмээн онцолсон юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай Хатан хаан билээ.