Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газраас шүүр ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн танилцууллаа. 

Тэрбээр “Улсын хэмжээнд 2023 онд 49.7 мянган албан тушаалтны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хожимдуулсан тус бүр нэг иргэн байв.

223 албан тушаалтны ХАСХОМ-т хяналт шалгалт явуулахад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 25 албан тушаалтныг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүллээ. 

Мөн ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Өөрөөр хэлбэл

  • хоёр хүнийг албан тушаалаас нь халах,
  • 14 хүний албан тушаалыг бууруулах,
  • найман албан тушаалтны цалингийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах,
  • зургаан балбан тушаалтанд сануулах хариуцлага тооцуулсан байна.

Мөн холбогдох татвар хураамжаа төлсөн, зайлсхийсэн эсэхэд хяналт шалгалт хийж дөрвөн албан тушаалтны мэдээллийг татварын ерөнхий газарт явуулсан. 

Татварын хяналт шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 8.4 тэрбум төгрөгийн татварын зөрчилтэй болох нь илэрсэн. Ингээд 633 сая тэрбум төгрөгийн нөхөн төлбөр алданги тооцуулсан байдалтай байна” гэв.

One reply on “ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан тушаалтанд хариуцлага тооцжээ DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *