Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх ажил эд явагдаж байна. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа 444 байршил байгаагаас 255 хашаа стандартын дагуу шинэчлүүлээд байна.
Зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил хийгдэж байна. Тодруулбал, БЗД-т 12, БГД-т 8, НД-т 3, ХУД-т 17, СХД-т 10, ЧД-д 2, СБД-3 тус тус буулгалаа. Энэ мэтчилэн эрсдэлтэй орчин бий болсон газруудад хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа байхгүй учир энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн стандарттай хот болгох шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг дарга үүрэг болголоо.