Өнөөдөр харвалтын эсрэг дэлхийн өдөр. Иймээс улсын томоохон эмнэлгүүд иргэдэд харвалтаас урьдчилан сэргийлэх, харвасан тохиолдолд ямар арга хэмжээ авахаас эхлээд үнэгүй зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Нэгдүгээр эмнэлгийн хувьд тус өдөрлөгийг өнөөдөр 10.00 цагаас эхлэн явуулж байна. Энэ үеэр иргэд даралтаа тогтмол хянаж сурах, даралтаа хэрхэн зөв үзэх, харвалтаас сэргийлэх арга, зөв дадал зуршил гээд бүх талын мэдээллийг авч болох юм. Энэ үйл ажиллагаа нийслэлийн эмнэлгүүдээс гадна орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд ч зохион байгуулагдаж байна.