Categories
мэдээ нийгэм

Харүмафүжи Бямбадорж, зураач Заяасайхан нар “Хоёр ертөнц” үзэсгэлэн гаргана

Энэ сарын 23-нд Токио хотын нэр хүндтэй тансаг дүүрэг Гинза-гийн “Ничидо” галерейд Японд уран бүтээлээ туурвиж хэдийнэ монголынхоо нэрийг тив дэлхийд гаргаад амжсан зураач Заяасайхан,сумогийн дэвжээг эзэгнэн буй монгол аваргуудын нэг Харүмафүжи Бямбадоржтой хамтран “Two world” буюу “Хоёр ертөнц” нэртэй үзэсгэлэнг гаргах гэж байна. Зураач Заяасайханы Монгол ахуй үнэртсэн,эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан нууцлаг увьдас бүхий өнгөлөг өөдрөг зургууд цахим ертөнцийн түг түмэн дэлгэцээр дамжин үзэгч олны танил болсон. Харин хүч чадал, ур ухаанаараа сумогийн дэвжээг бусад монгол залуусын хамт ялалтаар тамгалж яваа залуу аварга маань Фүжи уулын гайхамшигт дүр төрхийг өөрийн тархи ухаандаа бясалгаж, уран бийрийн таталтаар хэрхэн өнгө будаг ялган буулгасан нь үнэхээр сонирхолтой санагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *