Categories
мэдээ спорт

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаантай

Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх гэж байна. Уг барилдаанд улс, аймгийн өндөр цолтой бөхчүүд хүчээ үздэг уг барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй аж. Монгол Улсад нийт 38 харцага цолтон байдаг бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэх барилдаан 2006 оноос зохион байгуулагдаж ирсэн юм. Өнгөрсөн жилийн хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *