Categories
мэдээ цаг-үе

​”Хархан нүдэн” тоглолтыг үзсэн хүмүүс яаралтай өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөлөө

Коронавирусийн халдвар илэрсэн Д нь “Хархан нүдэн” тоглолт үзсэн маршрут ил болоод байна.. Тэгвэл тус тоглолт нь энэ сарын 8-ны өдөр UB palace-ийн концертын их танхимд болсон бөгөөд тоглолтыг “Увс хүн” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Тэс сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан байна.

Халдвар илэрсэн 29 настай Д нь эхнэрийн хамт тус сумын харъяат аж. Тухайн тоглолтыг ихэвчлэн тус сумын харьяат иргэд үзсэн байна. Иймд тоглолт үзсэн иргэд Увс аймаг руу олноороо зорчсон байх магадлалтай учраас Увс аймагт хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хаажээ.

UB palace-ийн концертын их танхим нь 3050 хүний суудалтай бөгөөд уг тоглолтыг дор хаяж 2000 гаруй хүн үүзсэн байх магадлалтай байгаа аж. Иймд тус тоглолтыг үзсэн иргэд коронавирусийн халдварын шинжилгээг өгч, яаралтай өөрсдийгөө гэртээ тусгаарлах шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Халуурах, хоолой хөндрүүлэх шинж тэмдэг илэрвэл 119 шуурхай утсанд холбогдохыг зөвлөж байна.