Categories
мэдээ нийгэм

Хариуцлага, дэг журмыг чангатган ажиллахыг анхааруулав

АТҮТ ТӨҮГ-ын удирдлагууд нийт ажилтан албан хаагчдад хэд, хэдэн асуудлаар өнөөдөр анхааруулга, санамж өглөө.

Тодруулбал, ажлын байран дээр архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүрт нь хариуцлага тооцох тул анхаарч ажиллах, ажлын цагийг үр бүтээлтэй, үр дүнтэй, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах, үйл ажиллагаандаа багаар ажиллах зарчмыг баримталж, хамт олонтойгоо эвтэй найрсаг хүндэтгэлтэй харилцаж байх зэрэг “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгасан заалтуудыг мөрдөн ажиллахыг сануулсан байна.

АТҮТ ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, “Сахилга, дэг журмыг чанд сахиж, сахилга хариуцлагыг өндөржүүлж, ёс зүйн хэм хэмжээг сахин, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллахаас гадна чанартай үйлчилгээг олон нийтэд хүргэхийг эрмэлзэж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг чанд сахиж, хатуу мөрдөж ажиллахыг нийт ажилтнуудад үүрэг болгов. Мөн аливаа онцгой нөхцөл байдал буюу үер ус, байгалийн гамшгийн үед бэлэн байдлын төлөвлөгөө, техник хэрэгслийг бэлэн байлгаж, давагдашгүй хүчин зүйлийг давж гарах бэлэн байдалд байх хэрэгтэй” хэмээн онцлов.

Дашрамд дурдахад, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн сайд, ТӨБЗГ-ын албан даалгаврын дагуу АТҮТ ТӨҮГ-аас тодорхой ажлууд зохион байгуулан, хэрэгжилтийг улирал, хагас жилээр ЗТХЯ-нд тайлагнан ажилладаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *