“Өдрийн
сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.
Нэгдүгээр
нүүрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд
оролцож хэлсэн үгийг нийтэллээ. “Тэрбээр Монгол Улс ялгаварлан гадуурхах аливаа
хэлбэрийн эсрэг тэмцэх болно” гэж тогтвортой хөгжлийн илтгэлдээ дурджээ.
Улс
төрийн хоёрдугаар нүүрээс монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат:Албан тушаал
худалддаг улстөрчидтэй харьцуулбал над шиг шударга, цэвэр хүн байхгүй”
ярилцлагыг уншаарай.
Өдрийн сонины гуравдугаар
нүүрт гарсан нийтлэл ард түмнийхээ дуу хоолой болон нийгэмд үргэлж шуугиан
тарьж байдаг билээ. Тэгвэл энэ удаа нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Харгүй бас
цагаангүй түүх” нийтлэл хэвлэгдлээ.
Мөн энэ дугаараас
Хангай нуруунаас шүхрээр буух гэж яваад харамсалтайгаар амиа алдсан Стив
Нэйшийн хэргийн мөрөөр сурвалжлаад ирсэн манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатарын
нийтлэлийн үргэлжлэлийг сонирхоорой.
Сонины
зургаадугаар нүүрт “Туркийн Элчин сайдын ярилцлагыг орчуулахдаа гуйвуулсан уу”
нийтлэл оржээ.
11-р
нүүрт судлаач Ж.Баттөр:”Монголчууд аян өрнүүлж Умард Солонгост туслах
шаардлагатай байна” ярилцлага хэвлэгдлээ. Умард Солонгос улс манай улсаас
дипломат харилцааныхаа шугамаар монголоос тусламж хүссэн бөгөөд энэ нь өгөх нь
зөв үү, буруу юу гэдэг судлаачийн байр суурийг сонирхоорой.
12-р
нүүрээс Н.Батбаяр:”Ерөнхий боловсролын сургуульд амьдрах ухааны сургалт
зайлшгүй шаардлагатай” зэрэг тулгамдсан сэдвийг хөндсөн нийтлэлүүд энэ удаагийн
дугаарт багтлаа.
Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ