БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиодог мөсөн баримлын тэмцээн энэ жил 33 дахь удаагаа болж, өчигдөр дүнгээ танилцууллаа. Уг тэмцээнд Монголын баг тамирчид жил дараалан амжилттай оролцож, тэргүүн байр хүртдэг. Энэ удаагийн тэмцээнд ч Монгол улсын баг “Уянгын хорвоо” бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлсэн бол БНХАУ-ын Харбины баг “Эмэгтэй жанжин” бүтээлээр, ОХУ-ын баг “Ном” бүтээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.