Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26. Санчир гариг. Билгийн тооллын 12, харагчин туулай өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан 17:05 цагт жаргана. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.