Categories
мэдээ нийгэм

Харагчин туулай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 24. Бархасвадь гариг, Билгийн тооллын 11. Яруу эгшиг одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 06:53 цагт мандан, 18:53 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *