Аргын тооллын арванхоёрдугаар сарын 16. Буд гариг. Билгийн тооллын 2, харагчин могой өдөр. Өдрийн наран 08:36 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Өдрийн сайн цаг нь үхэр луу, морь, хонь, нохой гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.