Categories
зурхай мэдээ нийгэм

Харагчин гахай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 16. Ангараг гариг. Билгийн тооллын 3, харагчин гахай өдөр. Өдрийн наран 07:03 цагт мандан 18:58 цагт жаргана. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай, баялаг төгс болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *