Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд “Төсөөллийн шатар” тоглож сурчээ

Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээлийг туршиж, харааны бэрхшээлтэй хүүхдүүд уг шатрыг тоглож сурч байгаа талаар “Оюуны матриц” академиас хэвлэлийн бага хурал хийлээ.

“Оюуны матриц” академийн багш Г.Нямрагчаа хэлэхдээ “Манай академи төсөөллийн шатар төрлийг хөгжүүлээд явж байна. Төсөөллийн шатрыг тоглохдоо жирийн хараатай хүмүүс нүдээ боож байгаад тоглодог. Ой тогтоолтын аргыг ашиглан тоглох нь маш үр дүнтэй байдаг. Тиймээс бид харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургахын тулд 116 дугаар сургуультай хамран ажиллаж байна. Хүүхдүүд маань төсөөллийн шатраа тоглож сураад та бүхэнтэй үр дүнгээ хуваалцахаар ирсэн байна” гэлээ

12 дугаар ангийн сурагч Т. Эрхэс хэлэхдээ “Манай сургууль баррель бичиг, баррель шатрын хүртээмж хүндрэлтэй, хомс байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөдөө итгэл муутай байдаг. Учир нь биднийг зарим хүн хүлээж авах талдаа тааруухан. Бид төсөөллийн шатар тоглосноор өөрсдөдөө илүү итгэлтэй болсон. Мөн төсөөллийн шатар нь ой тогтоолтод маш чухал нөлөөтэй. Бүх нүүдлийг байршлаар нь цээжилдэг” гэлээ.

116 дугаар сургуультай хамтарч эхний ээлжинд зургаан хүүхдийг сонгон төсөөллийн аргаар шатар зааж сургасан байна. Гурван сарын туршид хүүхдүүд энэхүү шатрыг бүрэн тоглож сурчээ. Цаашид “Оюуны матриц” академийнхан хараагүй хүүхдүүдийн дунд төсөөллийн шатарын тэмцээн уралдаан зохион байгуулж, хөгжүүлэх зорилготой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *