Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэд шинэ байртай боллоо

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны нээлт өнөөдөр боллоо.

Уг байр Баянгол дүүрэгт байрлах Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн дэргэд байрладаг юм.

2008 онд харааны бэрхүээлтэй иргэдэд зориулсан байр барих санаачилга гарсан байна. 2015 оноос эхэлсэн барилгын ажил дуусч, хүйтний улирлаас урьтан олон гэр бүл тохилог сууцтай болов.

Тус орон сууцыг улсын төсвийн 4 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Өмнөх засгийн үед 4 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, өнгөрсөн онд төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж тусгаснаар барилгын ажил дуусгах боломж бүрдсэн гэдгийг нээлтийн үеэр Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн дарга З.Болдсайхан ярьсан юм.

Улсын хэмжээнд нийт 16 мянга орчим харааны бэрхшээлтэй иргэн байдаг гэнэ. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулалт хийж 116 иргэнийг сонгожээ. 44 айл нь тус үйлдвэрийн ажилчид юм байна. Түүнчлэн хараагүй иргэний өрхөд хичнээн хүн хараагүй байгаа, өндөр настай, өрх толгойлсон эмэгтэй зэрэг үндсэн нөхцөлүүдийг харгалзан бусад оршин суугчдыг сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *