Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй 90 гаруй хүүхдийг олж, бүртгэжээ

Нийслэлийн Засаг даргын албан даалгавраар хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ үеэр 133 хүүхдийг олж тогтоон, хараа хяналт сул 90 хүүхдийг бүртгэжээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр хөдөлмөр эрхлэгч 29, гар дээрээс худалдаа эрхлэгч 10, тэнэмэл гурав, хогийн цэг дээрээс нэг хүүхдийг илрүүлжээ. Гэр бүлд нь 89 хүүхэд, хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст 24, түр хамгаалах байранд 14 хүүхдийг хүргэж ажилласан байна.

Мөн байгууллага аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор хяналт тавин ажиллаж нийслэлийн цагдаагийн газраас 2,578 зөрчлийг илрүүлжээ. Газар дээр нь 813 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *