Categories
зурхай мэдээ цаг-үе

Хар нохой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 9, Адъяа гариг. Билгийн тооллын 7, Дэлгэрүүлэгч одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8:40 цагт мандан, 17:18 цагт жаргана. Тухайн өдөрбар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба анх, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *