Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар нохой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 11, Санчир гариг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6:24 цагт мандан, 19:14 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *