Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар луу өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 13, Адъяа гариг. Билгийн тооллын 3, Өглөгт охин одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *