Хандгайн тухай сонирхолтой баримт болон улаан номд бүртгэлтэй уг амьтныг агнасан тохиолдолд хуулийн өмнө хүлээх хариуцлагыг уншигч танд сонирхуулж байна.
БАРИМТ,
- Монгол орны хамгийн том амьтан Хандгай юм.
- Хандгайн эрийг мэнж, эмийг сүндэс, үр төлийг ходол гэж нэрлэдэг.
- Хандгай дунджаар 8-15 насалдаг.
- Хандгайн эр нь том толгой, хавтгай эвэртэй байдаг.
- Хандгайн биеийн дундаж урт 200-300 см, 280-650 кг орчим жинтэй байдаг.
- Хандгай хуурай газарт 60 хүртэлх км цагийн хурдтай давхиж, 32 км/цагийн хурдтай шогшдог бол усан доор 30 секунд шумбаж, маш хол сэлж чаддаг байна.
- Хандгай нь намрын улиралд үржилд орно. Энэ үед мэнж нь бусадтайгаа эврээрээ мөргөлдөн хүчээ үздэг.
- Хандгай нь зан төрхийн хувьд их тайван, хэнэггүй амьтан.
- Хандгай нь амьдарч буй орчныхоо ургамлын бүлгэмэлд чухал нөлөө үзүүлж, ялгадас нь байгальд маш сайн бордоо болдог.
Монгол Улсын улаан номд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн хандгайг хууль бусаар агнасан тохиолдолд Монгол Улсын амьтны тухай хууль, эрүүгийн хуулийн 24.5.2 д зааснаар 40 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жилийн хорих ял эдлүүлж, экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ.