Categories
мэдээ нийгэм

Хан-уул дүүрэгт гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б.Мөнхзаяа нь энэ сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу гурван ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн А.Долгорсүрэнгийн гэр бүл 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм.

Тус дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн болжээ.
Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *