Categories
мэдээ нийгэм

“Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний ярилцлага хийлээ

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий Захирал Др.Рэн Минхуй, Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-Су нарын ажлын айлчлалын үеэр халдварт өвчний чиглэлээр “Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий захирал Рэн Минхуй, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадорж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Дэлхийн Хепатитын Холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург, Стэнфордын их сургууль, Азийн элэгний төвийн дарга Самуэл Со, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, БЗДХ, хепатитын хөтөлбөрийн зохицуулагч Наоко Ишикава нар оролцлоо.

Ярилцлагаар дэлхий дахинд болон Монгол улсын хэмжээнд халдварт өвчний дотор зонхилж буй сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, эхээс хүүхдэд дамжих гурвалсан халдварын стратегийг Монгол улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *