Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жанжины … тоотод нэгнийгээ алчихлаа” гэсэн мэдээлэл энэ сарын 27-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух 33 настай эрэгтэй Е-ийн амийг бүрэлгэсэн байжээ. Тодруулбал, түүнтай хамт архи ууж байсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд суух 38 настай эрэгтэй Б согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон байна. Улмаар хэргийн газраас зайлсан байсныг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.