Categories
мэдээ цаг-үе

Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багшид 25 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь нэмж олгоно DNN.mn

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулийн 29,324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулав.

Тэрбээр “Засгийн газраас 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ зорилт 2023 онд хэрэгжих бүрэн боломжтой.

2023 оны улсын төсөв боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон. Цаашид боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтээр санхүүждэг тогтолцоо руу нэг алхсан төсөв юм.

Сурлагын хоцрогдлыг арилгахын тулд багшийн хоцрогдол, ур чадварыг сайжруулах ёстой байсан. Төсвийн шинэчлэл хийгдэж, гүйцэтгэл үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн санхүүжилт дээр үнэлгээ хийх шаардлага үүссэн юм.

Багш нарын ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Үр дүнгээ тооцуулдаггүй, шалгуур нь тодорхой бус хавтгайрсан үр дүнгийн урамшуулал авдаг байсныг өөрчлөөд байгаа. Багш нарын хамгийн доод цалин 1,050,000 төгрөгөөс эхэлдэг болоод байна.

Үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал авах юм. Хамгийн сайн багш хамгийн өндөр урамшуулал авах тогтолцоо руу есдүгээр сарын 1-нээс шилжиж эхлээд байна гэж хэлж болно.

Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш нарын ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг шинэчилж батлах хэрэгцээ үүсээд байна” гэдгийг хэлэв.

Үргэлжлүүлэн сайд Л.Энх-Амгалан багшийг үнэлсэн шалгуурын талаар танилцууллаа.

  1. Суралцагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц үр дүн
  2. Суралцагчидтай хэр зэрэг ажилласан
  3. Өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн
  4. Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуураар багш нарыг зургаан түвшинд эрэмбэлсэн байна.
  5. Эцэг, эхчүүд, сурагч, багш, сургалтын менежер, сургуулийн захиргаа гээд уг үнэлгээнд 1.3 сая хүн оролцжээ. 655 сургуулийн 29,324 багшид үнэлгээ хийсэн байна. Хотын багшийг хөдөөгийн багштай харьцуулж үнэлээгүй. Зааж буй хичээлээр нь ангилж үнэлжээ.
    • Нэгдүгээр ангилалд 25 хувь
    • Хоёрдугаар ангилалд 20 хувь
    • Гуравдугаар ангилалд 15 хувь
    • Дөрөвдүгээр ангилалд багтсан багш нарт 10 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь олгоно.

    Харин тав, зургаадугаар түвшинд өнөөдрийн байдлаар үнэлэгдсэн багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Гарааны үнэлгээ хийгээд дараагийн хичээлийн жилд тодорхой ахиц дэвшил гарвал урамшуулал авдаг багш нарын эгнээнд орох боломжтой. Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг үнэлүүлээд 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрджээ.

    Улсын хэмжээнд нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багш байна. Хоёрдугаар түвшинд 2,982, гуравдугаар түвшинд 3,351, дөрөвдүгээр түвшинд 5,016, тав болон зургаадугаар түвшинд 17 мянган багш байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *