Categories
мэдээ нийгэм

Хамгийн хурдан компьютерийг Meta компани үйлдвэрлэлээ

Meta Company sues Facebook for allegedly 'stealing' its name - BusinessToday

Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтын толгой компани болох “Meta”-ийн судалгааны баг цоо шинэ хиймэл оюун ухаант компьютер зохион бүтээснээ өчигдөр мэдээллээ. Энэхүү супер компьютер нь 2022 оны дунд үед бүрэн ашиглагтанд орох ба дэлхийн хамгийн хурдан компьютер болно гэв.

Тэдний хиймэл оюун ухаан судалгааны цоо шинэ кластер нь цахим орчинд хэдэн их наяд жишээнээс суралцаж, хэдэн зуун хэлээр ажиллах боломжийг бий болгоно. Мөн аливаа контент аюултай эсэхийг тодорхойлохын тулд тухайн контент дахь текст, зураг, бичлэг бүгдэд нь дүн шинжилгээ хийх юм.

Facebook компани метаверс технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэхээр өнгөрсөн аравдугаар сараас нэрээ “Meta” болгож өөрчилсөн билээ. Метаверс технологи нь ирээдүйд гар утасны интернетийн залгамж халаа болох юм.

“Метаверс технологи дээр суурилсан шинэ үйлдлийн систем нь асар их хэмжээний тооцооллын хүч шаарддаг. Тодруулбал, нэг секундэд хэчнээн квинтиллон үйлдлийн тооцооллын хүч шаардагдана” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг цахим сүлжээндээ бичжээ. Квинтиллон гэдэг нь арвын арван найман зэрэгтэй тэнцэх хэмжээний тоо юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *