Categories
гадаад мэдээ

Хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагдав DNN.mn

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан болохыг “The Washington Post” сонин мэдээлжээ. Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан гэж хугацаанаас нь өмнө сулласан байна. Тэрээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын шоронд хоригдож байсан аж.

Монтес нь АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газарт шинжээчээр ажиллаж байхдаа 20 шахам жил Куба улсын талд тагнуул хийжээ.Түүнийг 2001 онд баривчилсаны дараа Кубад явуулж байсан АНУ-ын тагнуулын бараг бүх ажиллагааг Монтес илчилсэн гэж эрх бүхий байгууллагууд мэдэгдэж байв. Монтес АНУ-д баривчлагдаж байсан тагнуулууд дундаас хамгийн “аюултай”, Америкийн тагнуулын албаны түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан тагнуулуудын нэгд тооцогддог юм байна.

Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Монтес өөртөө санхүүгийн ямар ч ашиг олох зорилгогүйгээр зөвхөн үзэл суртлын шалтгаанаар Кубад тусалсан гэдгийг Америкийн прокурорууд хүлээн зөвшөөрсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *