Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй халуун
ус, сауны газруудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ээлжит
шалгалтаа явуулжээ. Шалгалтаар хөгц, мөөгөнцөрт идэгдэж, өндөр эрсдэлд
орсон дөрвөн халуун усыг хаасан байна.
Энэ удаад эрсдэл өндөртэй гэгдэх 123 газарт шалгалтыг явуулжээ. Халуун
ус, саун, бассейнуудад шалгалт явуулахад өндөр эрсдэлтэй 28 газрыг
илрүүлсэн ба нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, эмнэлгийн анхны
тусламжийн эмийн сангүй, саунд ороход хориглох өвчний заалтыг тодорхой
байршуулаагүй, үйлчлүүлэгчдийн артерын даралт хэмжих аппаратгүй, усан
бассейнуудын хувьд бохирдол ихтэй зэрэг зөрчил илэрсэн байна.
Шалгалтын дүнд 420 зөрчил илэрсэн бөгөөд гурван сая гаруй төгрөгийн
шийтгэвэр оногдуулжээ. Харин өндөр эрсдэлтэй 28 халуун ус, саун,
бассейны дөрвийг нь л хаасан байна. Үлдсэн газруудад зөрчлөө арилгах
хугацаа өгчээ.