Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Батөлзий, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа.