Categories
мэдээ нийгэм

Халх голын ялалтын ойг тэмдэглэнэ

Халх голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр ОХУ-ын Засгийн газраас Эрхүүгийн Байгалийн улсын их сургуулийн дэргэд тусгай төв байгуулсан байна. Тус төвийн төлөөлөгчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөрөө уялдуулах, хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.

Ирэх есдүгээр сарын 20-нд Эрхүүд болох уулзалтаар хоёр талын хэрэгжүүлэх төлөвлөгөө болон хамтран хийх ажлуудаа нэгтгэн ярилцахаар болсон юм.

Халх голын ялалтын 80 жилийн ойг хоёр улс хамтран тэмдэглэх талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ОХУ-д айлчлах, олон улсын арга хэмжээнд оролцохдоо ярилцан тохирсон байна.

Үүний дагуу Засгийн газраас Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг анхны хуралдаанаа хийгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *