Categories
мэдээ улс-төр

“Халх гол” ХАА-н бүсийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хороогоор “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тогтоолын төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасч, хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хороо хүлээн зөвшөөрлөө.

Учир нь тэрбээр “Өнөөдөр органик хүнсийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг долдугаар сард Улсын Их Хуралд өргөн барьж улмаар чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдэн С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд энэ хуулийг хэлэлцэн баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гаргаж байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *