Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хальтиргаа, гулгаа ихээр үүссэн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд өгөх боломжтой болжээ. Ингэхдээ иргэн та 310005 дугаарын утсанд халтиргаа, гулгаа үүссэн зам талбайн талаарх мэдээллийг өгөх юм.
Мэдээлэл хүлээн авах 310005 дугаарын утас 24 цагаар ажиллах бөгөөд өгсөн мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч ажиллах аж. Мөн иргэд www.310005.mn цахим хаягаар мэдээлэл өгч болох юм байна.