Categories
мэдээ нийгэм

Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх зам ашиглалтад орноНийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус зам нь Халдвартын эцсээс “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд 7м өргөн, 2 талаараа 1,5м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй юм.

Гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл шалгарч, нийт 986 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *