Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 40 хүнээс халдвар илэрсэн байна. Ингээд идэвхтэй байгаа голомтуудыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
- Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулийн голомт
- Монгол шир ХК. Тус газрын голомт маш өргөн хүрээтэй байна. Ажилчдаас нь 39 хүн өвдсөн байхад ар гэр, найз нөхөд гээд 105 хүн халдварт өртсөн байна.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Цахиур эмийн сан
- Сүхбаатар дүүрэгт байрлах гутлын цех
- Амгалан амаржих газрын голомтууд маш идэвхтэй. Цар хүрээ өргөн байна.
- СХД-ийн Худалдааны төв
- Си Жи эс хувийн эмнэлэг
- Наркологийн төв
Голомтууд идэвхтэй байгаа тул иргэд гэр гэртээ байж, халдвараа хумиж авахыг хүсч байна.