Categories
мэдээ нийгэм

Халдвар авах эрсдэлтэй өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүстэйгээ алсын зайнаас харилцах хэрэгтэй гэв

Монгол Улсад 100-аас дээш настай 121 өндөр настан байдаг

Энэ сарын 28-нд долоон хүн эдгэж, сувиллын хяналтад шилжжээ. Ингэснээр нийт 354 хүн эдгээд байна. Эдгэсэн долоон хүн нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд аж. Архангайд хоёр тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 784 боллоо. 31 хүн ажиглалтад, нэг хүн гэрийн ажиглалтад байна.

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн тархалтын эрч дээд тал нь 6 байхад манай улсад 30, заримдаа 66 байна. Энэ нь манай иргэд нэгнийдээ их зочилдог, өндөр настнуудтайгаа уулздаг зэрэгтэй холбоотой. Иймд халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож буй өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүстэйгээ алсын зайнаас харилцаа тогтоохыг зөвлөе” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *