Categories
гадаад мэдээ

Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ

Франц улсын цагдаагийн албан хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан байна. Энэ тухай Францын Дотоод хэргийн сайд Бернард Казенюв мэдэгдсэн байна. Баривчлагдсан этгээд хоёр сүмд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан аж.

Мөрдөгчид сэжигтний гэр болон машинд нэгжлэг хийхэд гар буу, байлдааны буу, сумнаас хамгаалах хантааз зэргийг олсон гэж Дотоод хэргийн сайд Казенюв мэдээлсэн юм. 24 настай уг этгээд Алжир улсад төрсөн бөгөөд 2010 оноос хойш Франц улсад амьдарч байжээ. Тэрээр компьютерийн программчлалаар суралцдаг ба 2014-2015 оны хооронд хэт даврагчидтай холбоо тогтоохыг оролдож байсан нь илэрч, цагдаад бүртгэгдээд байсан гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Парис хотын Шарли Эбдо шог сэтгүүлийн байранд халдлага гарч олон хүн амь насаа алдсанаас хойш Франц улс аюулгүй байдлын төвшинг өндөржүүлсэн хэвээр байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *