Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа.
Уг ажлын хүрээнд эхний ээлжинд “Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны 08 дугаар сараас эхлэн уг цахим системд бүртгэж эхэлсэн.
Өнөөдрөөс Нийгмийн халамжийн сангаас олгодог
- Ахмад настны халамжийн тэтгэвэр,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр,
- Одой иргэнд олгох тэтгэвэр,
- Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо. Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.
Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.