2019-2020 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат компани нь 09 дүгээр сарын 15-наас халаалт залгаж эхэлсэн.
2019 оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар 3774 орон сууцны барилга, 102 цэцэрлэг, 51 сургууль, 27 эмнэлэгт халаалт өгөөд байна. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарын утсанд 08:00-21:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэж байна.