Японы мэргэжлийн сүмогийн ёкозуна асан Хакүхо өөрийн барилдаж байсан Миягино дэвжээний эзэн болсныг Сүмогийн Холбоо өчигдөр мэдээлжээ.
Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, өнгөрсөн оны намар зодог тайлсан 37 настай Хакүхо өмнө нь Магаки нэрээр Миягино дэвжээнд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.
Дэвжээний өмнөх эзэн Чикубаяама ирэх сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарахаар болжээ.
Дэвжээний эзэн болохын тулд Япон улсын иргэн болох шаардлагатай байдаг. Хакүхогийн хувьд 2019 оны есдүгээр сард Монгол улсын иргэний харьяаллаас татгалзаж, Японы иргэн болж байжээ.
Хакүхо 2000 онд 15 настайдаа Японд анх ирж, 2007 онд ёкозуна цолонд хүрсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 14 жил барилджээ.