Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Хакүхо аварга Эндог давсанаар тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав. Ингэснээр Хакүхо М.Даваажаргал 13 даваа, нэг унаатайгаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Тэрээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авсан юм.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 10, Араваши Э.Дөлгөөн найман даваатай башёг үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *