Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё үргэлжилсээр байна. Башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж, их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тавин хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Түүний араас озэки Такаясү, маэгашира Аояама нар долоон даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Харүмафүжи Д.Бямбадорж зургаа, озэки Гоэйдо тав даваатайгаар тэргүүлэгчдийн хоёр, гуравдугаарт явна. Энэхүү башёг бэртлийн улмаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар өнжсөн билээ.