Categories
мэдээ спорт

Хакүхо башёг тэргүүлж явна

Японы
мэргэжлийн сүмогийн энэ оны анхны башё талдаа орлоо. Хацү башёгийн найм дахь
өдөр тэмцээнийг тэргүүлэгч 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал секиваки
Ёшиказиг давснаар барилдааныг үргэлжлүүлж байна. Ингэснээр тэрээр 40 дэх башёд
нэг ч унаагүйгээр найм давж байгаа юм. Харин 70 дахь ёкозүна Харүмафүжи
Д.Бямбадорж комүсүби Икойтой барилдаж долоо дахь даваагаа авсан бол 71 дэх
ёкозүна Какүрю М.Ананд нутгийн бөх Ичиножо А.Ичинноровтой барилдаж башёгийн
зургаа дахь даваагаа авсан юм. Энэ башёг Хакүхо, озеки Котошогекү нар нэг ч
унаагүй тэргүүлж байна. Өнөөдөр Хакүхо секиваки Точиозантай, Харүмафүжи
Котоюкитэй, Какүрю озеки Гоэйдотой тус тус барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *