Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёгийн 11 дэх өдрөөс Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж эхэллээ.
Тэрбээр озэки Гоэйдогоор 11 дэх даваагаа авч нэг унаагүй явж байна. Харин Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Комосүби Митакемид ёорикири мэхээр унаж 10 даваа, нэг унаатай болж тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэв. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аияамагаар ес дэх даваагаа авч тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд үлдлээ.
Аварга Кисэносато өчигдрөөс эхлэн башёг орхилоо. Тэрбээр башёгийн эхний өдөр Ёошиказэд ялагдсан бөгөөд башёг 6 даваа, 4 унаатай өндөрлүүлэв. Аварга Кисэносато мөрөндөө авсан бэртлээ сайн эмчлүүлээд ирэх долдугаар сарын башёд ирэхээ амаллаа.
Ийнхүү Нацү башёг монгол аваргууд тэргүүлж Хакүхо 11, Харумафүжи 10, Тэрүнофүжи 9 даваатай явж байна.