Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн башё өнөөдөр Фүкүока хотод эхэлнэ. Оны сүүлийн Кюүшюү башёг эхлэхээс өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртэл авч улмаар өнжихөөр болсон. Тэгвэл аваргуудаас Кисэносато барилдах бөгөөд түүнийг түрүүлэх боломжтой гэж таамаглаж эхэлжээ.
Өнөөдрийн барилдаанд аварга Кисэносато комүсүби Такакешотой, озэки Гоэйдо Хотутофүжитэй оноолт таарчээ.Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Точиношинтой, Ичиножёо А.Ичинноров Нишикигүтэй барилдана. Мөн Такаинова А.Баасандоржийг Асанояма, Араваши Э.Дөлгөөнийг Даиамами хүлээж байна.
Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 11-25-ны хооронд явагдана.