Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч Д.У нь нэр бүхий компаниудын нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үед дэмжлэг үзүүлсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.