Categories
мэдээ соёл-урлаг

“Хайрын хурим” наадмын гоёлоо дэлгэлээ

Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар
шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай.
Өнгөрсөн жилүүдэд хүннү захтай, торго, даавуун материалтай тод өнгийн
дээлүүд наадмын гоёлд зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын
загварыг “Хайрын хурим” салоны уран гартнууд дэлгэлээ. Тэд хурим, гоёлын
загваруудаараа хэдийнээ бусдын харааг булаан танил болсон билээ. Харин
энэ удаад бүтэн жилийн турш бодож байж урласан “үүцээ” дэлгэлээ.

“Хайрын хурим” салоны загвар зохион бүтээгч Э.Туул, Б.Ууганцэцэг нар
энэ удаагийн коллекцио гаргахын тулд багагүй хугацааг материалаа
үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулжээ.

Тэд Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн
бүтээлээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, хөнгөн зөөлөн намирсан
жинхэнэ торгон дээр тусгайлан захиалж хэвлүүлэн шинэ коллекцио урлажээ.
Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны
улиралд төгс тохирчээ.

Мөн энэхүү загваруудыг нь чимэн байгаа зураач Д.Наранцэцэгийн бүтээлийн
хувьд эртний Монгол хатад буюу Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан
эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн нь тун ч нүдээ олсон хослол
болжээ.

Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг
“Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол
урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд
зориулсан коллекци эртний хатдын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин
үеийн хэв маягийг хослуулсан байх нь.

“Хайрын хурим” салон шинэ коллекцио үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын
25-28-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран
дээрээ олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж байгаа юм.

Энэхүү коллекцид бяцхан гүнжийн өхөөрдөм наадмын гоёлоос гадна дэгжин,
чамин 20 загварыг дэлгэжээ. Гэхдээ эдгээр загварууд эхнээсээ эзэнтэй
болсон гэсэн шүү. Мөн хэрвээ таны хүссэн загвар эзэнтэй болсон бол
зөвхөн өөртөө таарсан цор ганц загварыг наадмын өмнө өөрт таалагдсан
өнгө загвараар урлуулж болно гэсэн шүү.

Зуны зөөлөн өнгөнөөс эхлээд тод өнгө хүртлээ чамин бүхнийг өөртөө шингээсэн торгон гоёл “Хайрын хурим” салонд нүд баясгана.

“Хайрын хурим” салоноос гаргаж буй шинэ загварын талаарх мэдээллийг “Хайрын хурим”https://www.facebook.com/hairiinhurim пэйж хуудаст зочлон аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *