Дэлхийд хачгаар дамжин халдварладаг 25 халдварт өвчин бүртгэгдсэн байдаг. Монголд дараах 3 төрлийн өвчлөл бүртгэгдэж байна.
- Хачигт энцефалит
- Хачигт риккетсиоз
- Хачигт боррелиоз
Хачигт хазуулснаас хойш 1-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.